Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт ой зургаан сартай хүүхдийг нагац ах нь зодож, гудамжинд гаргасан хэрэг энэ сарын 24-нд гарсан. Түүний нагац ах Э нь "Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир хүүхэд зодсоныг санахгүй байна" хэмээн мэдүүлсэн гэх. Тэгвэл тус хэргийг үйлдсэн гэх иргэн Э-д Эрүүгийн хуулийн 16.7.1 хэсгийн “Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхийн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн” мөн 15.2-т заасан аюултай байдалд орхисон, 11.6 дугаар зүйлийн хүний биед хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болжээ.
| Ой зургаан сартай дүүгээ зодож, нүцгэн хаясан нагац ахад нь эрүүгийн хэрэг үүсгэжээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |