Сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн асуудлаар сэтгүүлч нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын хөгжлийн банкнаас нийт гаргасан зээлийн 55.3 хувь нь чанаргүй гэдэг ангилалд орсон. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагад хандаж байж энэ мөнгөө олж авах нь гэдэг мэдээллийг олон нийтэд гаргасан. Тэгвэл энэ баримт дутуу гэж сэтгүүлч бид үзэж байна. Учир нь цаашид тус компаниудын тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Тус зээлийн 55.3 хувийг 26 компаны авсан 841 тэрбум төгрөг эзэлж байгаа юм. Эдгээрийн ард хэн байна вэ гэдэгт судалгаа хийхэд, ихэнх нь улстөрч нартай хамааралтай байгаа нь баримтаар нотлогдсон. Үүнийг манай сайт олон нийтэд мэдээлсэн. Харин бидний гаргасан мэдээллийг сэтгүүлч У.Оргилмаа "Энэ компани бол "Мондулаан" компанитай холбоотой" сэтгүүлчийнхээ хувьд бидэнд нээлттэй мэдээлэл өгсөн. Гэвч УИХ-ын гишүүн асан, БШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмаа болон Зариг.мн сайтын заналхийлсан. Бид сэтгүүлчийн үүргээ гүйцэтгэж явахад олон төрлийн дарамт ирдэг ч тэр бүрт мэдээлдэггүй. Харин энэ удаад сэтгүүлчийн амь насанд заналхийлж байгаа учраас ийнхүү олон нийтэд хандаж байна. Бид сайд асан Ё.Отгонбаярыг шалгуулна" гэв.
Н.ӨНӨРЦЭЦЭГ: Сэтгүүлчдийг заналхийлсэн Ё.Отгонбаярыг шалгуулна |
|