Нийслэлд хэчнээн айл цахилгаангүй амьдарч байгаа талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэнгээс тодрууллаа.
Тэрбээр “Нийслэлд гэрэл цахилгаангүй 12 мянган айл өрх бий. Эдгээрийг жилийн дотор бүрэн холбох боломжгүй тул улс, нийслэлийн төсөвт, хөрөнгө батлуулан үе шаттайгаар цахилгаан эрчим хүчинд холбох ажлыг хийдэг. Энэ онд Эрчим хүчний яамнаас 6000 айл, өрхийг холбох хөрөнгийн асуудал шийдэгдэж зураг төсөв батлагдсан. Өнгөрсөн онд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нийт 6800 гэрэлтүүлэг шинээр хийгдсэн. Гэрэлтүүлэггүй гудамжны нарийн тоо, тооцоолол байхгүй. Гол зам, төв, гудамж, орон сууцны хорооллууд бүрэн гэрэлтүүлэгтэй болсон. Гэр хорооллын 70 орчим хувь нь бүрэн гэрэлтүүлэгтэй. Нийт 100 мянган орчим гэрэлтүүлгийг тухайн жилд нь урсгал зардал төлөвлөж, засвар арчлалтын ажлыг гүйцэтгүүлдэг” гэв.
Т.ХЭРЛЭН: Нийслэлд цахилгаангүй 12 мянган айл бий |
|