Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлжээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.
-Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
-Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
-Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаар,
-Алтны төслүүдийг эрчимжүүлэх талаар,
-Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар зэрэг 30 гаруй асуудлаар хэлэлцэж, танилцахаар төлөвлөжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэх болно.
| Засгийн газар коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |