Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй өнөөдөр цахим уулзалт хийж, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зуржээ.
Хамтарсан Ажлын хэсгийн Монголын талын ахлагчийн хувьд Шадар сайд С.Амарсайхан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "Гурван улсыг дамнасан, дэд бүтцийн энэхүү мега төслийн ТЭЗҮ-ийг хугацаанаас нь өмнө амжилттай боловсруулж дуусгасанд баяртай байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн “Техник, эдийн засгийн үндэслэл”-ийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн “Газпром” НХН-ийн хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.
Байгалийн хийн хоолойн төсөл цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлаас үл хамааран Хамтран баталсан төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж байна.
Энэхүү төслийг эрчимжүүлэх зорилгоор “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 3 болон 10 дугаар саруудад Монгол Улсад хоёр удаа ажлын айлчлал хийж, уг уулзалтуудын үеэр талуудын ярилцаж тохиролцсон асуудлууд бүрэн шийдвэрлэгдэж, дараа дараагийн ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна" хэмээн онцолсон.
ОХУ, БНХАУ болон Монгол Улсын төрийн дээд түвшний уулзалтуудын үеэр байгалийн хий дамжуулах хоолойн төслийн асуудал тогтмол яригдаж, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлыг дэмжин ажиллахаа гурван улсын төр, засгийн өндөр албан тушаалтнууд удаа дараа мэдэгдэж ирсэн нь төслийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэх гол үндэс гэдгийг талууд энэ үеэр онцлон тэмдэглэж байлаа.
Өнөөдөр үзэглэсэн Протоколд нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын өмнөх судалгаа болох “Монгол Улсын нутаг дэвсгэрээр ОХУ-аас БНХА руу байгалийн хий дамжуулах хоолой барих, ашиглах төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийн үр дүнг батлах, хоёрдугаарт, зураг төслийн үе шатанд шилжих, зураг төсөл, хайгуул судалгааны ажлуудыг гүйцэтгэх талаар тусгажээ.
Энэхүү байгалийн хийн хоолойн төсөл нь манай хоёр орны хооронд хөгжүүлж буй “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл бөгөөд талуудын хүчин чармайлтын дүнд амжилттай хэрэгжиж, манай хоёр улсын хувьд харилцан ашигтай, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах том бүтээн байгуулалт болно гэж Монголын тал итгэл дүүрэн байгаагаа Шадар сайд С.Амарсайхан илэрхийлээд, “Монгол Улсын Засгийн газар үүнд өндөр ач холбогдол өгч, өмнөө тавьсан зорилтуудыг богино хугацаанд биелүүлэхийн төлөө бүх талын дэмжлэгийг үзүүлэн ажиллах болно” хэмээн хэллээ.
| Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай тэмдэглэлд талууд гарын үсэг зуржээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |