• Өнөөдөр 2024-04-26

Улсын арслан Э.Оюунболдыг барилдуулах хүсэлт гаргажээ

2022-01-24,   144

  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, Улсын арслан Э.Оюунболдоос удаа дараа допинг илэрсэн тул барилдах эрхийг нь найман жилээр хасах шийдвэрийг Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ. Тэгвэл Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбооноос Э.Оюунболдод өршөөл үзүүлж, Ардын хувьсгалын 101 жилийн ойд барилдах боломж олгох хүсэлт гаргасан байна.
 
  Уг хүсэлтэд "Допингийн асуудалд ороод байгаа Архангай, Баянхонгор, Ховд, Хэнтий, Увсын долоон бөхөд энэ жил болох Ардын хувьсгалын түүхт 101 жилийн ойн их баяр наадамд барилдуулах нэг удаагийн өршөөл үзүүлэх, заал танхимын барилдаанд оролцуулах эрхийн талаар нааштай шийдвэр гаргах хэрэгтэй байна" гэв.

Улсын арслан Э.Оюунболдыг барилдуулах хүсэлт гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188