• Өнөөдөр 2024-04-26

А.ДАШНЯМ: Гал түймэр, аврах ажиллагааны дуудлага 16.9 хувиар өссөн

2022-01-24,   288

    Нийслэлийн хэмжээнд малын өвчин бүртгэгдээгүй гэж Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр мэдээллээ.
 
  Энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням "Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн утаажилтын бүсээс 45 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос зургаан иргэнийг аварч, 2.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллажээ. 2022 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 227, аврах ажиллагааны 15, нийт 242 удаагийн дуудлагын дагуу ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
 
  Түүнчлэн нийслэлийн хэмжээнд анхаарал татсан бас нэг асуудал нь ус мөсний халиа дош үүсэж, голын эрэг дагуу аж төрж буй айл өрхөд хүндрэл учирч эхэлсэн. Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн нийт 19 хорооны нутаг дэвсгэрт халиа дош үүсэж, нийслэлийн Геодези усны барилга байгууламжийн газар болон дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт үйлчилгээний хэлтсийнхэн халиа дошоог арилгах ажлыг зохион байгуулсан юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд 31 ажилтан албан хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 120 метр далан байгуулан, 220 метр суваг татаж иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг авран хамгаалжээ" гэв.

А.ДАШНЯМ: Гал түймэр, аврах ажиллагааны дуудлага 16.9 хувиар өссөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188