Нийслэлийн долоон дүүрэгт 12 түр амбулатори байгуулан ковидын үзлэг хийхээр зохион байгуулжээ. Тодруулбал, тус амбулаториудаар коронавирус туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлэх бөгөөд рентген шинжилгээ өгөх боломжтой байна. Энэхүү долоо амбулатори ажлын өдрүүдэд 09:00-20:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цаг буюу уртасгасан цагаар ажиллах юм. Мөн тус амбулаториудад хүүхдийн болон дотрын эмч ажиллах бөгөөд зөвхөн ковидоор өвдсөн нь батлагдсан өвчтөнүүдэд үйлчлэх учраас “улаан бүс”-д тооцогдоно.
Тиймээс ковидоор өвдсөн нь шинжилгээгээр батлагдаагүй болон шинж тэмдэг илэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэхгүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Харин шинж тэмдэг илэрсэн, өвдсөн байж болзошгүй иргэд Өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөлөө.

ТАНИЛЦ: Коронавирусийн үзлэг хийх эмнэлгийн байршил |
|