• Өнөөдөр 2024-04-26

Согтуугаар жолоо барьсан зөрчил 7.4 хувиар өсжээ

2022-01-24,   317

  Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 597 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 458 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.
 
 Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний ес нь нийслэлд, хоёр нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн гудамж, замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 148 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 101, орон нутагт 48 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.
 
Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн илрүүлэлтийг өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад 7.4 хувиар өсжээ.
 Энэ долоо хоногт нийслэлээс орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн ихсэх тул орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг сануулж байна. Иймд  замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн улирлын дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 

Согтуугаар жолоо барьсан зөрчил 7.4 хувиар өсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188