• Өнөөдөр 2024-04-19

Онцгой байдлын албаныхан өнгөрсөн долоо хоногт 48 иргэний амийг аварчээ

2022-01-24,   383

   Нийслэлийн хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 17-24-ний өдрүүдэд объектын гал түймрийн 30, аврах ажиллагааны хоёр буюу нийт 32 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос дөрвөн иргэнийг аварч, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.
 
Он гарсаар өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд 227 объектын гал түймэр, 15 аврах ажиллагааны буюу нийт 242 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

Онцгой байдлын албаныхан өнгөрсөн долоо хоногт 48 иргэний амийг аварчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188