БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Мэдлэг хуваалцах хөтөлбөр” (Knowledge Sharing Program)-ийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд “Алтанбулагийн тээвэр, логистикийн төв байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах” төслийг хэрэгжүүлэхээр төслийн эхний шатны уулзалт семинарыг цахимаар зохион байгуулжээ.
Энэ удаагийн хурлаар Алтанбулаг логистикийн төвийг байгуулах төлөвлөгөө боловсруулах, санхүүжилт шийдэх арга зам болон хууль эрх зүйн орчныг бий болгох талаар хэлэлцэж, Алтанбулаг боомтод логистикийн төвийг байгуулахад шаардлагатай урьдчилсан ТЭЗҮ судалгаанд шаардлагатай дата мэдээлэлд шинжилгээ хийх, байршил сонгох, зах зээлийн шинжилгээ хийх, логистикийн төвийн үйл ажиллагаа, бусад төвүүдтэй холбох болон өргөтгөх нөөц бололцооны талаар судалгаа шинжилгээ хийх зэрэг асуудлаар санал солилцов.
Монгол Улсын Засгийн газраас Алтанбулаг хилийн боомтод логистикийн төв байгуулах асуудалд онцгой анхаарч, бодлого чиглэлийг тодорхойлоод байгаа билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн зорилтод “Дамжин өнгөрүүлэх тээвэр, худалдаа, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг тээвэр, логистик, хилийн дэд бүтцийн хамт байгуулан эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангана”; “Хөдөө аж ахуй, тээвэр логистик, төрөлжсөн аялал жуулчлалын салбарыг бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих замаар хөгжүүлнэ” гэж заасан.
Монгол Улсын чухал ач холбогдол бүхий хилийн боомтуудын нэг нь Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомт юм. Энэхүү боомт нь олон улсын боомт бөгөөд Монгол Улсын Их хурлаас 2016 онд соёрхон баталсан “Хуурай боомтын тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тус боомтыг Монгол Улсын 4 хуурай боомтын нэг байхаар зарласан юм.
| “Алтанбулагийн тээвэр, логистикийн төв байгуулах” төслийн асуудлаар семинар зохион байгуулжээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |