Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан болон үр дагаврын асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалем 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс арванхоёрдугаардугаар сарын 8-ны өдрийн хооронд Монгол Улсад ажилласан. Тэрбээр ажлын урьдчилсан дүгнэлт, тайлангаа Засгийн газрын холбогдох байгууллагын төлөөлөлд арванхоёрдугаардугаар сарын 8-ны өдөр танилцуулсан.
Жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр олон талт арга хэмжээг төр, төрийн бус байгууллага, хөгжлийн түншлэлийн байгууллагуудтай хамтран үе шаттай хэрэгжүүлж байгааг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа уулзалтын үеэр танилцуулав.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2016 онд шинэчлэн баталж, 2017 оноос эхлэн мөрдсөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцон, хүчирхийлэл үйлдэгчидтэй тооцох хариуцлагыг чангатгахын зэрэгцээ зан үйлд нөлөөлөх албадан сургалтаар дамжуулан дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зан үйлийн болон сэтгэл зүйн зөвлөгөө тусламжийг үзүүлэх, түүнчлэн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах тогтолцоог бий болгох, олон нийтийн хандлага, сэрэмжийг дээшлүүлэх, хүчирхийллийг үл тэвчих хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зэрэг олон чиглэлд ахиц гарч байгааг онцолжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулж, мөрдөж эхэлснээс хойш хуулийг дагаж гарсан 32 журам, нэг стандарт батлагдан, хэрэгжиж байна. НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалем нь ажлын тайлангаа 2022 оны зургадугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 50 дугаар чуулганд танилцуулахаа мэдэгдэв.
| ХНХ-ын сайд А.Ариунзаяа НҮБ-ын тусгай илтгэгч Рем Алсалемтай онлайн уулзалт хийв |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |