• Өнөөдөр 2025-05-05

ТЦА: Хүүхэдтэй машин ачсан ачилтын компанийн зөвшөөрлийг цуцална

2022-01-20,   778

   Энэ сарын 18-ны өдөр машиндаа хүүхдээ орхиод явсан байсан эмэгтэйн машиныг ачихдаа хүүхдийг нь анзааралгүй хамт ачиж явсан талаарх мэдээлэл цахим орчинд тарсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл гаргажээ. Тодруулбал, Тээврийн цагдаагийн албанд иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу шалгалт явуулжээ. Тус шалгалтаар, 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Сонгодо” эмнэлгийн урдаас 10 орчим насны хүүхдээ асаалттай автомашин дотроо орхисон иргэн Ц-ийн автомашиныг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулж буй байгууллагаас бусдын хөдөлгөөнд саад болсон үндэслэлээр тухайн автомашиныг зөөж шилжүүлсэн байна. Ингэхдээ тус холбогдох журамд заасан “Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байна. Тиймээс тухайн аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн автозамын хөгжлийн газарт хүргүүлсэн байна.

ТЦА: Хүүхэдтэй машин ачсан ачилтын компанийн зөвшөөрлийг цуцална
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188