• Өнөөдөр 2025-05-05

Сайжруулсан шахмал түлш тээвэрлэж явсан автомашин тоормосгүй болж, осол гаргажээ

2022-01-20,   566

       Баянхошуунаас Зурагтын шинэ эцэс рүү уруудах зам дээр сайжруулсан шахмал түлш тээвэрлэж явсан том оврын автомашин тоормосгүй болж, хоёр автомашин мөргөжээ. Тодруулбал, өнөөдөр 10:30 цагийн үед сайжруулсан шахмал түлш ачиж явсан том оврын автомашин тоормосгүй болж жолооч нь машинаа хажуу тийшээ унагасан гэх мэдээлэл байна. Улмаар унасан эрчээрээ “альфарт” болон “микро” автомашиныг мөргөсөн байна. Одоогоор хэргийн газар холбогдох албаныхан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.


Сайжруулсан шахмал түлш тээвэрлэж явсан автомашин тоормосгүй болж, осол гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188