• Өнөөдөр 2025-05-17

Баян-Өлгий аймагт дулааны цахилгаан станцын зуух бууджээ

2022-01-19,   710

   Дулааны станцын зуух бууджээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан дөрөвдүгээр багт аймгийн Дулааны станцын зуух буудсан гэсэн дуудлага өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
 
  Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид тухайн газар очиж, “Эрчим Баян-өлгий” ХХК-ийн дулааны станцын дөрвөн зуухны нийлбэр халуун ус гарах хэсгийн гол шугам /П530/ буудаж, хагарсан байсныг шалгаж, зөвлөгөө өгчээ. Энэхүү зуух нь Баян-Өлгий аймгийн “А” бүсийн нийт хэрэглэгчийн 98 хувийг дулаанаар хангадаг байна. Баян-Өлгий аймгийн дулаан өчигдөр 19:06 цагт зогссон, гагнуур болон засвар үйлчилгээг хийж гэмтлийг бүрэн засварлаж, мөн өдрийн 22:29 цагт дулаан түгээж эхэлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Баян-Өлгий аймагт дулааны цахилгаан станцын зуух бууджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188