Монгол Ардын намын Удирдах зөвлөл хуралдаж, шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг БОАЖ-ын дэд сайдаар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар томилохоор болжээ. Тэднийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулж, баталгаажуулах аж.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилуулахаар УИХ-д танилцуулсан. Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Энхбатыг томилсон байна.
| БОАЖ-ын дэд сайдаар Г.Түвдэндоржийг томилохоор болжээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |