• Өнөөдөр 2025-05-05

Зэвсэгт хүчинд ажиллах хүсэлтэй иргэдээс шалгалт авч, 63 иргэнийг элсүүлжээ

2022-01-18,   351

   2021 оны арванэгдүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 14-ний хооронд радиотелеграфчины мэргэжил олгох сургалтыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалаас зохион байгууллаа. Тус сургалтыг Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн холбооны засварчин жолооч, сургагч ахлагч Ц.Болдбаатар, бэлтгэл ахлах ахлагч У.Удаахцэцэг нар удирдан явуулсан ба ахлагчийн албаны шалгуур шаардлагыг хангасан, цаашид Зэвсэгт хүчинд ажиллах хүсэлтэй иргэдээс сэтгэл зүй, эрүүл мэнд, сонсголын шалгалтуудыг авч тэнцсэн нийт 63 иргэнийг элсүүлэн сургалтад хамрууллаа.
 
   Мөн Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа анги, тусгай ротуудад ахлагчийн албан тушаалд энгийнээр томилогдон ажиллаж байгаа алба хаагч нартай цэргийн анхан шатны сургалтыг Зэвсэгт хүчний 065, 325, 353 дугаар ангиуд болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 278 дугаар байгууламжийн байрлалд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин амжилттай зохион байгуулж байна.Сургалтын төгсгөлд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн баталсан удирдамжийн дагуу томилогдсон комисс шалгалт авч, Монгол Улсын цэргийн тангараг өргүүлнэ. Цэргийн анхан шатны сургалтыг Зэвсэгт хүчний Агаарын цэрэгт 2015 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил дөрвөн анги, байгууламжид нэгэн зэрэг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм Агаарын цэргийн командлалаас мэдээллээ.

Зэвсэгт хүчинд ажиллах хүсэлтэй иргэдээс шалгалт авч, 63 иргэнийг элсүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188