• Өнөөдөр 2025-05-05

Замын-Үүдийн хилийн боомтоор 68 чингэлэг ачаа, барааг оруулжээ

2022-01-18,   374

  Монгол Улсын Шадар сайд ахлан ажиллаж байгаа цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа бараа хилээр оруулах асуудлыг нэмэгдүүлэх ажлын хэсэг цахимаар хуралдлаа. Хуралдааны эхэнд Замын-Үүд боомтоор нэвтэрч буй чингэлэгтэй экспорт, импортын ачаа тээврийн үйл ажиллагааны явцын талаарх мэдээллийг Дэд ажлын хэсгийн ахлагч Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.
 
 Хилийн дундын “ТЭГ” цэгээс чингэлэгтэй ачааг татан авч, Замын-Үүд дэх “Бүс нутгийн ложистикийн төв”-ийн талбайд буулгаж байгаа ажил хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн хилээр орж ирсэн 68 чингэлэгтэй ачаа бараанд сэлбэг хэрэгсэл, гэр ахуйн, химийн бараа бүтээгдэхүүнүүд багтсан байна. Ачаа бараа татан авч эхэлсэн өдрөөс хойш долоо хоногийн хугацаанд нийтдээ 369 чингэлэг ачаа барааг татан аваад байна. Замын-Үүдийн хяналтын постуудад одоогоор гарсан зөрчилгүй, хэвийн байгааг дэд ажлын хэсгийн ахлагч мэдээллээ.
 
 
 
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Замын-Үүдийн хилийн боомтоор 68 чингэлэг ачаа, барааг оруулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188