Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдаар томилохоор МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар дэмжсэн байна. Ерөнхий сайд БОАЖ-ын сайд томилох асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, чуулганаар оруулж тангараг өргүүлэх аж. Тэрбээр 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан. Харин 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар ажилласан байна. 1999 онд Улаанбаатар их сургуулийг түүх судлаач мэргэжлээр төгссөн. Мөн БНСУ-ын "Корейн Айр" компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр төгссөн байна.
Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайд болгохоор дэмжжээ |
|
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-04 09:04:50
2025-05-04 08:42:32
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |