• Өнөөдөр 2025-05-05

Б.АЛТАНЗУЛ: Амралтын өдрүүдэд агаарын бохирдол их байсан

2022-01-17,   668

    Орчны бохирдол бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул "Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт агаарын чанар сайн байсан. Учир нь 4 м/сек хүртэл салхитай байсантай холбоотой бөгөөд агаар дахь бохирдуулагч бодисуудын хэмжээ сийрэг байлаа. Харин амралтын өдрүүдэд агаарын бохирдол их байсан.Өнөө өглөөний байдлаар Улаанбаатар хотын ихэнх цэгт агаарын бохирдол бага байна. Улаанбаатар хотод 2021 оны тооллогоор 195 мянган айл, түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 182 яндан, медлинг түлж буй 62 ААН, 652 мянган тээврийн хэрэгсэл болон цахилгаан дулааны станцууд жилд дунджаар 5.6 сая тонн түүхий нүүрс, 727 мянган тонн сайжруулсан шахмал түлш, мөн хүхэр өндөртэй Евро-2 стандартын шатахуун хэрэглэж байгаа нь агаарын бохирдолд нөлөө үзүүлж байгаа. Үүн дээр байгаль цаг уурын буюу инверс агаарын бохирдол нөлөөлж байдаг" гэв.

Б.АЛТАНЗУЛ: Амралтын өдрүүдэд агаарын бохирдол их байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188