• Өнөөдөр 2025-05-05

БОАЖ-ны сайд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд ажиллажээ

2022-01-16,   284

  Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын санхүүжилттэй хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд үнэлэлт өгөх ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж байна. Энэ хүрээнд тус яамны сайд Н.Уртнасан, Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд  Аксель Никэйз нар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд ажиллалаа. 
 
  Европын холбооноос 2018-2021 онуудад хэрэгжүүлсэн “Дулаан шийдэл төсөл нь” нийт 2.1 сая Еврогийн санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд гэр байшингийн дулаан алдалтыг бууруулах, дэвшилтэд технологийг  айл өрхүүдэд нэвтрүүлэн, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байгаагаараа давуу талтай. Цаашид төслийн үр дүнг нэмэгдүүлэх, ард иргэдэд бодит хүртээмжтэй байх чиглэлээр салбарын сайд анхаарч ажиллахаа онцоллоо. Айл өрхийн гэр байшингийн дулаан алдалтыг багасгаж эрчим хүчний зарцуулалтыг 70 хүртэл хувиар бууруулах төслийг үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцэж, Европын холбооноос нийт  хоёр сая гаруй еврогийн санхүүжилтийг шийдвэрлэн хамтран ажиллахаар боллоо. 
 
  Айлын өрхийн түлшний хэрэглээг буруулж, дулаан алдалтыг 70 хувиар багасгаснаар агаарын бохирдлыг бууруулахад тодорхой бодит нөлөө үзүүлнэ. Тухайлбал 1000 өрхийн дулаан алдалтыг бууруулан дулаалгыг ямар нэг хэлбэрээр шийдвэрлэснээр Улаанбаатар хотын хэмжээнд 3000 тонн нүүрсхүчлийн хийг бууруулж, түлшний хэрэглээг 800 тонноор багасгах юм.

БОАЖ-ны сайд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд ажиллажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188