Дорноговь аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо эрс нэмэгдэж, тархах эрсдэл их байгаа тул аймгийн Онцгой комиссын хоёрдугаар хуралдаанаар олныг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэр гаргажээ. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 15-ны 06.00 цагаас эхлэн соёл урлаг, биеийн тамир, спорт, хурал зөвдлөгөөн, уралдаан, тэмцээн, үзэсгэлэн худалдаа, цайллага, хүлээн авалт зэрэг олныг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. Тус аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирус цар тахлын батлагдсан 141 тохиолдол илрээд байгаа юм.
| Дорноговь аймагт олныг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хоригложээ |
|