Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 мянга төгрөг байхаар Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн.
Ургац хураалтын дүнгээр нийтдээ 6056 мянган тонн үр тариа, үүнээс 567 мянган тонн улаанбуудай, 1815 мянган тонн төмс,118,6 мянган тонн хүнсний ногоо, 3025 тонн тэжээлийн ургамал, 536 мянган тонн тосны ургамал хураан авчээ. Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 245 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих сан 61 мянган тонн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 306 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлэгдэж, 90 мянган тонн улаанбуудай борлуулалтын шатандаа явж байна. Нийт буудайн нөөцөөр тооцвол 2022 оны хэрэгцээт гурилыг дотооддоо тарьж ургуулсан улаанбуудайгаар үйлдвэрлэх бүрэн боломжтой байна.
Улаанбуудайн тонн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болжээ |
|