“Жем интернэшнл” группийн нэрэмжит, Монгол Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх барилдаан Монгол бөхийн өргөөнд эхлэх гэж байна. Энэ үеэр допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ хасуулсан даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар зодоглохоор ирсэнд зарим бөх эсэргүүцэл илэрхийллээ.
Тухайлбал, Монгол Улсын харцага О.Хангай өөрийн цахим хуудасдаа “Допингийн шинжилгээнд бүдэрч, баяр наадмын комиссоос 11 сараар эрхээ хасуулсан аварга, арслан хоёрыг Монголын Үндэсний бөхийн холбоо барилдахыг зөвшөөрч бүртгэжээ. Баяр наадмын комиссоос ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасныг мэдэхгүй байна. Өмнө нь шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд хоёр жилээр эрхээ хасуулж байсан. Одоо зарим нь дөрөв, найман жилээр эрхээ хасуулж байхад харилцан адилгүй шийдвэр гаргасан нь харамсалтай. Үүнийг ард түмэн, бөх сонирхогчид, шударгаар хөдөлмөрлөж байгаа бөхчүүд өөрсдөө хүлээн зөвшөөрч байна уу” гэсэн байна.
Улсын харцага О.Хангай барилдах эрхээ хасуулсан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг эсэргүүцлээ |
|