Тус хурлаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдалгын газрын Ажиллагааны удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа П.Мөнх-Эрдэнэ Удирдлагын шуурхай бүлгийн талаар, Эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн дэд хурандаа Э.Бямбадорж Зэвсэгт хүчний хэмжээнд, Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч хурандаа Б.Энх-Од Цэтгийн төв эмнэлгийн, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт нийслэлийн хэмжээн дэх цэргийн штабуудын "Ковид-19", омикрон хувилбарын эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулав.

Энэ үеэр бригадын генерал Ж.Болдбаатар "Та бүхэнд дараах үүрэг чиглэлийг өгч байна. Нэгдүгээрт, шинэ он гарахтай зэрэгцээд омикроны халдвар ихэссэнтэй холбоотойгоор түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж уриалга гаргах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулга, санал хүргэх ажлыг зохион байгуулах. Хоёрдугаарт, УОК-ын Шуурхай штабтай мэдээллээ түргэн хугацаанд шуурхай солилцож хамтран ажиллах.
Гуравдугаарт, мэдээлэл, судалгааны ажлаа улам чамбайруулах шаардлага байна. Дөрөвдүгээрт, эмнэлгийн нэг удаагийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх тал дээр анхаарах. Тавдугаарт, хугацаат цэргийн алба хаагчдын халдвар хамгааллыг сахиулж, урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтын тал дээр тодорхой ажлуудын зохион байгуулах. Зургадугаарт, дархлаажуулалтын дөрөвдүгээр тунгийн ажлыг эрчимжүүлэх, долоодугаарт, сар шинийн баяраар золголт хийх нэрийдлээр хөдөө орон нутаг руу явах хөдөлгөөн ихэсдэг. Үүнтэй холбогдуулан алба хаагчийн хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг аль болох хязгаарлахыг уриалж, зөвхөн гэр бүлийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх талаар анхааруулга, шторк, баннерыг байршуулах шаардлагатай. Наймдугаарт, Цэргийн төв эмнэлгийн хувьд шаардлагатай байгаа зүйлсээ БХЯ-нд албан бичгээр ирүүлээрэй гэсэн үүргийг өгч байна" гэв.
| Ж.БОЛДБААТАР: Эрсдэлтэй цаг үед бидний хамтын ажиллагаа хамгийн чухал |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |