Иргэн М.Ган-Эрдэнэ аавынхаа хамтран амьдарч байсан эмэгтэйд мөнгө, эд хөрөнгөө алджээ. Өв нээгдэхээс өмнө хамтран амьдарч байсан эмэгтэй нь тэдний эд хөрөнгөд шунаж байгаад М.Ган-Эрдэнэ гомдолтой байгаа тухайгаа ярьсан юм.
-Та аавынхаа хамтран амьдарч байсан эмэгтэйд эд хөрөнгөө алдсан гэлээ. Юу болсон талаар ярьж өгөөч?
-Аав минь намайг долдугаар ангид байхад ээж бид хоёрыг орхиж, өөр эмэгтэйтэй хамт амьдарч хоёр хүүхэдтэй болсон. Гэвч тэр эмэгтэй 1-2 насны хоёр хүүхдээ аавд үлдээгээд явсан. Тэр эмэгтэй хүүхдүүдээ орхиж явсан цагаас хойш аавтай болон хүүхдүүдтэйгээ огт холбоогүй байсан юм. Аав минь долдугаар сард нас барсан. Гэтэл хамтран амьдарч байсан эмэгтэй аавын ажил явдал дуусаагүй байхад манай байрыг хэний нэр дээр байдаг тухай асууж ирсэн. Тэгээд дүүгээр аавын банкны карт болон бусад бичиг баримт, ажлын түлхүүрийг хулгай хийлгэж аваад 120 сая төгрөгөөр нь нөхөртэйгөө гадаадаар аялсан байна лээ. Аав бид хоёр арьсны дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Би аавын батлан даагч байсан болохоор өртэй үлдсэн.
-Одоо дэлгүүрээ ажиллуулж байгаа юу?
-Одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Тэр эмэгтэй 5-6 сар манай дэлгүүрийг ажиллуулж бүтээгдэхүүний үнэ мэдэхгүй байж дураараа зарж, борлуулсан байна лээ. Тэгээд олсон мөнгөөрөө өрийг нь төлөхгүй, хувьдаа завшаад байгаа юм. Цагдаагийн байгууллагад хандсан ч шуурхай арга хэмжээ авч чадахгүй удсан учраас би хүмүүстэй хамт очиж худалдагчийг нь гарахыг шаардаж, түлхүүрээ авсан.
-Та хоёр уулзаж, ойлголцох гэж үзсэн үү?
-Бид хоёр уулзаж, ярилцсан ч тэр хэлсэндээ хүрээгүй. Надтай уулзсаныхаа маргааш нь Манай ажлын байрны харуул хамгаалалтын хүмүүст “30 сая төгрөг өгье” та нар наад ажлаа больчих. Наанаас чинь бараагаа зөөмөөр байна” гэж ярьсан байсан. Тэгэхээр нь би дэлгүүрт үлдсэн бараагаа авсан юм. Барааны 70-80 хувийг нь бөөний үнээр борлуулчихсан байсан. Тэгээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоёр дүүгийн нэрийг барьж, худлаа яриад байгаад харамсаж байна.
-Аавынх нь үхлийн учир шалтгаан юу байсан бэ. Задлан шинжилгээ хийлгэсэн үү?
-Аав минь хоёр дүүтэй хамт амьдардаг байсан. Гэртээ байхдаа гэнэт нас барсан. Задлан шинжилгээний хариугаар “Гэнэтийн үхэл байна” гэж гарсан. Тийм болохоор бид гаднын нөлөөгүй гэж итгэж байгаа.
-Хоёр дүү нь хэнээр овоглодог вэ. Хэзээ өв нээгдэх вэ?
-Хоёр дүү аавын нэр дээр байдаг. Жилийн дараа өв нээгдэнэ. Гэтэл аавтай хамтран амьдарч байсан эмэгтэй өв нээгдэхээс өмнө бидний эд хөрөнгийг үгүй хийх гээд байгаа юм. Өв нээгдэхээр бид гурав тэнцүү хуваах ёстой байтал дураараа дэлгүүр ажиллуулж, мөнгөөр нь аялж, зугаалчихаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр худлаа ярьж жүжиглээд байгааг нь хараад суух хэцүү байна. Тэр эмэгтэй бөө гэсэн. Түүгээрээ намайг айлган сүрдүүлж, миний зургийг олон нийтийн сүлжээнд байршуулж, үг хэлээр доромжилдог.
-Та хэзээ цагдаад хандсан бэ?
-Наймдугаар сард цагдаад мэдэгдсэн. Бидний асуудал хэзээ эцэслэн шийдэгдэх талаар мэдэхгүй байна.
| М.ГАН-ЭРДЭНЭ: Аавтай хамтран амьдарч байсан эмэгтэй дүүгээр минь хулгай хийлгэж, 120 сая төгрөгөөр нь гадаадаар аялсан |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |