Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан. Ингэхдээ хэргийн материал Хан-Уул дүүргийн прокурорт шилжсэн, Н.Түвшинбаяраас өөр хүнийг яллагдагчаар татаагүй байна" гэж Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээллээ.
Шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх хүсэлтийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр ирүүлж, шүүх хүсэлтийг хангасан байна.
| Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн цагдан хорихоор болжээ |
|