Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Энэрэл” эмнэлгийн эмч, сувилагч нар хоёр настай хүүхдэд хугацаа нь дууссан тариа тарьсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ талаар Тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дарга Г.Одончимэгээс тодрууллаа. Тэрбээр “Манай эмнэлгийн эмч нярай хүүхдэд хугацаа нь дууссан цагийн тариа тарьсан нь үнэн. Чанарын албанаас хяналт, шалгалт хийж, шалтгаан нөхцөлийг нь тодорхой болгохоор ажиллаж байгаа. Шалгалтын үеэр улаан бүсийн нөөцөд ашиглаж байсан эм тариаг эмийн сан руу нэгтгэж оруулахдаа хугацаа нь дуусан 4-5 тариаг андуурч хайрцагт хийсэн алдаа гарсан байна. Хугацаа нь дууссан тарианы хоёрыг нь хүүхдэд тарьсан гэх урьдчилсан мэдээлэл бий. Хугацаа нь дууссан тариа хэрэглэсэн тохиолдолд сөрөг нөлөө үзүүлэх эсэх талаар судалж байна. Судалгаанаас харахад, хугацаа нь дууссан антибиотикийн үйлчлэх нөлөө нь 10 хувиар буурч, өвчтөнд ямар нэгэн хор нөлөө үзүүлдэггүй юм байна. Гэвч манай эмнэлгийн эмч, ажилчид гаргаж болохгүй алдаа хийсэн учраас ажилчдад холбогдох арга хэмжээг авч байна. Тухайлбал, хугацаа нь дууссан тариа тарьж, ээлжид ажиллаж байсан сувилагч, эм зүйч нарт тушаалын арга хэмжээ авсан. Цаашид дахин эрсдэл гаргахгүй байхад анхаарч, сургалт зохион байгуулж, ажилчдадаа хариуцлагатай байхыг анхааруулсан. Хугацаа нь дууссан тариагаар тариулсан хүүхдийн биеийн байдал сайн байгаа. Манай эмнэлгийн эмч ээжтэй нь байнга холбоотой байна” гэв.

| “Энэрэл” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дарга Г.ОДОНЧИМЭГ: Манай эмч нярай хүүхдэд хугацаа нь дууссан тариа тарьсан нь үнэн |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |