• Өнөөдөр 2025-05-05

Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албанд 1218 дуудлага иржээ

2022-01-14,   377

  Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ долоо хоногт нийт 1218 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 995 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 16 осол бүртгэгдэж, 17 хүн гэмтэж бэртсэний гурав нь хүүхэд байна. Харин орон нутагт нийт найман осол бүртгэгдэж, 10 хүн гэмтсэний хоёр нь хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь хохирсон байна.
 
   Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
 
 Нийслэлд, явган зорчигч мөргөх хэлбэрээр 12 осол бүртгэгдсэн бол дөрвөн машин мөргөлдөж, таван хүн гэмтсэн байна. Харин орон нутагт, онхолдох хэлбэрээр гурван осол бүртгэгдсэн бол мөргөлдөх хэлбэрээр таван хүн осолдож, долоон хүн  гэмтэж, хоёр хүний амь хохирчээ. Мөн энэ долоо хоногт  таван  хүүхдийн осол бүртгэгдсний хоёр нь 6-10 хүртэлх насны хүүхэд байна. Эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах, бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
 
 Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарахыг  цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна. Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу.
 
 Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 257 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 160, орон нутагт 97 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан. Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Хариуцлагаар үлгэрлэе" нэгдсэн арга хэмжээ хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас “DON’T DRINK AND DRIVE” буюу “Уусан үедээ бүү жолоод” хэсэгчилсэн арга хэмжээг зохион  Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.  
 
УУХ УУ, ЖОЛООДОХ УУ?
АЛЬ НЭГИЙГ НЬ СОНГО.
ХЭЗЭЭ Ч ХОЁУЛАНГ НЬ БИШ

Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албанд 1218 дуудлага иржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188