Зэвсэгт хүчний Жанжин штабаас Хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоод болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай хийх уулзалтыг хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа. Тус уулзалтад ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба тэргүүтэй ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүд, төрлийн цэргийн командлагч , МСНЭ-ийн удирдлага, хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоод болон байгууллагуудын удирдах ажилтнууд, сэтгүүлчдийн төлөөлөл оролцов.
Уулзалтын эхэнд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлага, хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоод, байгууллагуудын удирдах ажилтнууд, сэтгүүлчдэд талархаж байгаагаа илэрхийлж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэний нийгэмд сурталчлах, иргэн-цэргийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бие бүрэлдэхүүн болоод энхийг сахиулагчдын гавьяа зүтгэл, улс орны бүтээн байгуулалтад оруулж буй хувь нэмэр, бүтээлч ажлыг шуурхай сурвалжлан мэдээлэх, түгээх ажилд цаг ямагт хамтран ажиллаж ирсэн Та бүхэнд баярлаж талархсанаа илэрхийлье. Энэ онд Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн баярыг нийт ард түмнийхээ баяр бахдалын баяр болгон өргөн дэлгэр тэмдэглэнэ. Энэхүү ойн хүрээнд энхийг сахиулагчдынхаа гавьяа зүтгэл, амжилт ололт, туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэх, тэднийг алдаршуулан сурталчлах, эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт, олон улсын хурлыг өөрийн эх оронд зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээн, Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал, олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” сургууль, олон улсын цэргийн наадмын хүрээнд “Аравт” морин цэргийн олон улсын уралдаан зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулж явуулна. Эдгээр олон ажил, арга хэмжээг олон нийтэд нээлттэй хүргэх, сурталчлан таниулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна” гэдгийг онцлов.
Түүнчлэн ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажилд дэмжлэг үзүүлж, идэвх зүтгэлтэй ажилласан 20 гаруй тэргүүний ажилтныг ЗХЖШ-ын “Жуух бичиг” болон дурсгалын зүйлээр шагнаж урамшуулжээ.
| Зэвсэгт хүчний Жанжин штабын “Жуух бичиг”-ээр 20 сэтгүүлчийг шагналаа |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |