Шүүгч нарын хууль бус үйлдлийн талаар иргэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэн Б.Хандсүрэн “Өнгөрсөн хугацаанд шударга шүүгч, цагдаа, прокурорт итгэж байлаа. Бүлэглэлийн эсрэг, монголын ард түмний баялаг болон 30 жилийн өмнө юу болсон тухай шүгэл үлээж явсан. Үүний дагуу дөрөвдүгээр сарын 9-нд хүүг минь мөрдөн байцаах тогтоолгүй хууль баривчилж, нэг хоног эрүүдэн шүүсэн. Иргэн Халиунаа, Сандагдорж нарын эрх нь зөрчигдсөн талаар тухайн үед хэвлэлийн бага хурал зарлаж, дуу хоолойгоо хүргэсэн. Хоёрдугаарт, хилс хэргээр, гуравдугаарт, үнэний дуу хоолой болсон хүний хүүхэд шударга бусын хонгилыг нураахаар явж байсан бол хууль бус бүлэглэл байдаг гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Хуулийн дагуу бүх мэдээллийг С. Болорчулуун өмгөөлөгч дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ. Харин өмгөөлөгч С.Болорчулуун “Иргэн Б.Хандсүрэнгийн хэрэгт ажиллахад шүүх, хууль хяналтын байгууллагуудад процессын алдаа гарсан. Б.Хандсүрэнгийн хүүгийн гэм буруугийн шүүх хуралд гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй оролцсон. Тус хэргийг шүүж байсан шүүгчид хурлын дундуур гарч, орох, шөнийн цагаар шүүх хурал хийх, үйлчлүүлэгчийн эцсийн үгийг хэлүүлэхгүй байх зэрэг эрхийг ноцтой зөрчсөн. Нэгдүгээрт, давж заалдах шатны шүүх хурлын гомдол гаргасан. Гэтэл хууль бус зүйлийг прокуророос гаргуулж, шүүхийн шийдвэрт засвар оруулсан. Тухайн гэмт хэрэг гуравдугаар сард гарсан гэж шүүх хурлаар тогтоогддог боловч шүүхийн шийдвэрээр наймдугаар сард гэж бичсэн байсан. Үүнд өмгөөлөгч миний бие гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гомдол өгснөөс долоо хоногийн дотор тайлбар хийх эрх зүйн үндэс байдаг. Гэтэл прокуророос шүүхийн шийдвэрт засвар оруулах санал гаргасан. Түүнийг Анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүхийн ажлыг хийж, шүүхийн шийдвэрт засвар оруулсан. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд бодитой хэрэгжихгүй 2-3 жишээ бий” гэв.
| Б.Хандсүрэн: Үнэний төлөө тэмцэж байхад хүүг минь хууль бусаар баривчилж, эрүүдэн шүүсэн |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |