Үндсэн хуулийн 30 жилийн ойн өдөр Гавьяат хуульч Н.Жанцан Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдлаа.
Тэрбээр энэ үеэр “Үндсэн хууль батлагдсанаас хойших жилүүд бол миний хувьд Үндсэн хуультай хувь заяагаа холбосон 30 жил юм. Үндсэн хуулийг боловсруулах, батлах, хамгаалах шатанд би үндсэндээ 30 гаруй жил ажиллалаа. Үүнээс зөвхөн Үндсэн хуулийг хамгаалах шат болох Үндсэн хуулийн цэцийн даргаар 26 жил ажилласан юм. Энэ баяртай үйл явдлыг тохиолдуулан надтай хамт Үндсэн хуулийг боловсруулах шатанд хоёр жил шахам ажилласан улсын бага хурлын гишүүд, мөн Үндсэн хуулийг батлах шатанд 70 гаруй хоног хамтран ажилласан ардын их хурлын депатитуддаа, Үндсэн хуулийг хамгаалах шатанд хамтран ажилласан үе үеийн Үндсэн хуулийн цэцийн гишүүддээ чин халуун сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Та бүгдийн халуун дулаан сэтгэл, дэмжлэг туслалцаа намайг энэ түвшинд хүрэхэд нөлөөлсөн гэдгийг хэлэхэд таатай байна. Одоо ч, цаашид ч хамтдаа шүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
| Н.ЖАНЦАН: Үндсэн хуультай хувь заяагаа холбосон 30 жилийн минь хөдөлмөрийн үр шим өнөөдөр гарлаа |
|