Цар тахлын улмаас хойшлогдоод байсан Монгол, Францын хөдөө аж ахуйн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулжээ. Уулзалтад Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Францын талаас Хүнс, хөдөө аж ахуйн яамны Европ, олон улсын хамтын ажиллагааны газрын дарга ноён Фредерик Ламберт нар тус тус даргалж, хоёр орны Элчин сайд нар болон холбогдох албаны хүмүүс оролцсон байна.
Тухайлбал, цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицох чадвартай малын удмын сан, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, газар зүйн заалтын бүтээгдэхүүнийг Европын холбоонд бүртгүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийг холбож өгөх, санхүүгийн эх үүсвэрийг олоход нь дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих санаачилгын хүрээнд жимс, жимсгэнийн мод тарих чиглэлээр туршлага судлах, жил бүрийн 10 дугаар сард Франц Улсын Клермон Феррон хотноо зохион байгуулдаг “Сомме дэ Элваж” мал аж ахуйн үзэсгэлэнд Монгол Улс хүндэт зочны хувиар оролцох, Франц дахь хөдөө аж ахуйн хоршооллын туршлагаас хуваалцах, малын бэлчээрийн асуудлаар төрийн бус байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөдөө аж ахуйн инноваци, гарааны бизнесийг дэмжих болон олон улсын санал санаачилгад нэгдэх, сургалт вэбинар зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааны боломжуудыг талууд тодорхой авч хэлэлцэв.
Түүнчлэн энэ оны эхний хагаст Франц Улс Европын холбооны Зөвлөлийг даргалж байгаатай холбогдуулан Францын Засгийн газраас олгож байсан “Хүнсний тусламжийн сан”-ийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд Европын холбооноос дэмжлэг хүсэх боломжийг эрэлхийлж хамтран ажиллах, яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолыг цахим хэлбэрээр ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсээр дотоодын хэрэглээгээ хангах хараат бус байдлыг бий болгох, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтуудад тэргүүлэх ач холбогдол өгч ажиллахаа онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү францын талаас хоёр орны хөдөө аж ахуйн салбарт тавьж буй дээрх зорилтууд нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигт хөдөө аж ахуйн салбарыг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилттой нийцэж байгааг онцолжээ.
| Монгол, Францын хөдөө аж ахуйн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болжээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |