УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн билээ. Хуульд "МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны бус байгууллага бөгөөд 15 гишүүнтэй байхаар заасан байдаг.
Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан соёл урлагийн чиглэлээр Ж.Соёл-Эрдэнэ, ёс заншлын чиглэлээр Б.Галаарид, утга зохиолоор Ж.Цэсэн, шинжлэх ухаан түүх уламжлалын чиглэлээр Д.Өлзийбаатар нарыг санал болгож томилуулсан. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 28-нд Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон аж. Тиймээс хуульд заасны дагуу түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиолын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилох санал оруулж, нэр дэвшүүлсэн байна. Хэрвээ МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдвол хэрхэн ажиллах талаар жүжигчин Н.Ононгоос тодрууллаа. Тэрбээр “МҮОНРТ-ийн гишүүнд нэр дэвшсэн нь үнэн. Сонгогдох эсэх нь тодорхойгүй байгаа учраас хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.
| Н.ОНОН: МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдох эсэх нь тодорхойгүй байгаа учир хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгөхгүй |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |