• Өнөөдөр 2025-05-05

Хотын стандартын төслүүдэд санал авч эхэллээ

2022-01-12,   773

    Нийслэлийн иргэн Та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцоно уу. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх хотын стандартыг боловсруулж,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна.

   Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1033 дугаар захирамжаар “Хотын стандартыг боловсруулах, батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулсан. Тус ажлын хэсэг хуралдаж, Хотын стандарт, хяналтын газраас 22 бүлэг сэдвийн хүрээнд боловсруулсан 97 төрлийн хотын стандартын баримт бичгүүдээс эхний 38 баримт бичигт холбогдох төсөлд мэргэжлийн байгууллага, иргэдээс санал авахаар олон нийтэд толилуулж байна.


Хотын стандартын төслүүдэд санал авч эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188