Сэлэнгэ аймгийн Сайхан сумын долдугаар байрны гуравдугаар орцны нэг давхарт цахилгаан хуваарилах өрөө шатжээ. Тус дуудлагыг өчигдөр 21:52 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулж цахилгааны утас шатаж байсныг 16 минут ажиллаж унтраажээ. Гал түймэрт иргэн Ч есөн настай, эрэгтэй, Ч таван настай эрэгтэй, И долоон настай эмэгтэй нар угаартсан байдалтай байсныг сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэж өгсөн байна. Угаарын бүсээс 18 иргэнийг гаргажээ.
| 5-9 насны гурван хүүхэд угаартжээ |
|