Баянзүрх дүүрэг Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад тус дүүргээс сонгогдож гар бие оролцсон Ардын Их Хурлын депутатудыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл илэрхийллээ. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга Ч.Мэндсайхан дүүрэгт богино, дунд, урт хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулсан юм. Харин Ардын Их Хурлын депутатудын зүгээс Үндсэн хуулийн ач холбогдол, тэдгээрийн өөрчлөлт, бусад зүйлсийн талаар санал сэтгэгдлээ хуваалцан ярилцлаа. 30 жилийн өмнө Монгол улсын Ардчилсан Үндсэн хуулийг өлгийдөн авахад 400 гаруй депутатууд гар бие оролцсон байдаг бөгөөд Үндсэн хуулийг ард түмний оюуны хамтын бүтээл хэмээн үздэг гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ
| Баянзүрх дүүрэг Ардчилсан шинэ үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон хүмүүсийг хүлээн авч уулзжээ |
|