Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 65 нас хүрсэн иргэд энэ сарын 20-ны өдрийн дотор ehalamj.mn нэгдсэн системд бүртгүүлж, тэтгэмжид хамрагдах хүсэлтээ гаргахыг зөвлөлөө. Засгийн газраас 65 нас хүрч буй иргэндээ насны хишиг тэтгэмж жилд нэг удаа олгодог. Энэ жил 1956 оны долдугаар сарын 16-ны өдрөөс 1957 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн хооронд төрсөн иргэд авах байна.
Ингэхдээ цахимаар хүсэлт гаргах боломжгүй тохиолдолд харьяа хорооныхоо халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд иргэний үнэмлэхтэйгээ очиж, хүсэлт гаргах боломжтой. Түүнчлэн 65-69 настанд 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настанд 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийг цагаан сар, улсын наадмаар буюу жилд хоёр удаа олгож байгаа билээ.
| 65 нас хүрсэн иргэд энэ сарын 20-ны дотор цахимаар бүртгүүлснээр тэтгэмжид хамрагдана |
|