ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа.
Хошууч генерал Г.Ариунбуян уулзалтын эхэнд, хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа коронавируст цар тахлын үед ч зогсолтгүй явсаар байна. Ялангуяа төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд томоохон төслүүд хэрэгжиж байгаа билээ. Тааварлашгүй нөхцөл байдлын улмаас бэрхшээл, хүндрэлүүд гарч байгаа ч хоёр талдаа аль болох уян хатан байж, харилцан ойлголцож, хамтын хүчин чармайлтаар тавьсан зорилгодоо хүрэхээр ажиллаж байна. Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавх тэр дундаа гал түймэр унтраах, агаараас эрэн хайх, аврах чадавхыг дээшлүүлэхэд хоёр орны Засгийн газар хороондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ОБЕГ-т хэрэгжиж буй төслүүд чухал ач холбогдолтойг тэмдэглэн хэлэхэд таатай байна”. гэлээ.
Бүгд Найрамдах Франц Улсын Гамшигтай тэмцэх газар, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар хоорондын Хамтын ажиллагааны санамж бичигт Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад худалдааны сайд хатагтай А.М.Идракын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр 2010 оны аравдугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурснаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны эхлэл тавигдсан түүхтэй.
Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны чиглэл, цар хүрээ өргөжиж, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, төрөл мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх сургалтууд зохион байгуулагдаж, эрэн хайх, аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн болон холбоо, зарлан мэдээлэх, удирдлагын төвийн чадавх сайжрах нөхцөл бүрдсэн юм.
Мөн Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзав |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |