• Өнөөдөр 2025-05-06

Увс аймагт шатахууны үнэ өнгөрсөн оноос 78.5 хувиар өсжээ

2022-01-11,   343

  Увс аймагт шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үеэс  78.5 хувиар өсжээ. Тодруулбал, энэ оны эхний долоо хоногт А80 бензиний дундаж үнэ 2700 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 0.7 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 78.5 хувиар өссөн байна. Харин А92 бензиний дундаж үнэ 2730 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 0.7 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 69.2 хувиар, дизель түлшний дундаж үнэ 2850 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 0.7 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 46.2 хувиар тус тус өсжээ.
 
Тэрчлэн энэ оны эхний долоо хоногт 1 кг үхрийн мах дунджаар 11000 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 3.4 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 32 хувиар, 1 кг хонины мах дунджаар 11000 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32 хувиар, ямааны мах дунджаар 9000 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 28.6 хувиар тус тус өссөн байна.
 
Мөн элсэн чихэр дунджаар 3066 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 9.5 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 31.4 хувиар, цагаан будаа дунджаар 2766 төгрөг байгаа нь сарын дундаж үнээс 9.5 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 6.4 хувиар тус тус өсжээ. Нэг литр шингэн сүү дунджаар 2800 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 18.1 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 27.3 хувиар өссөн байна. Нэг килограмм задгай гурилын үнэ дунджаар 1550 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнийн түвшинд, мөн өмнөх оны мөн үеийн дундаж үнийн түвшинд байна.

Увс аймагт шатахууны үнэ өнгөрсөн оноос 78.5 хувиар өсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188