Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр гаргасан. Шахмал түлш хэрэглэснээр Улаанбаатар хотын утаа 50-60 хувь буурна гэх тооцоо гаргасан байдаг. Гэтэл энэ жилийн утаа өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 20-25 их байна гэх иргэдийн шүүмжлэл бий. Энэ талаар холбогдох албаны дарга нар хүхэрлэг утаа ихэссэн шалтгааныг иргэдийн хэрэглээтэй холбож тайлбарласан байна.
Тухайлбал, Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Ихбаяр “2019 онд иргэд сайжруулсан шахмал түлш түлж хэвшээгүй учир бага түлж байсан. Харин одоо зуухны чанар муу, түлшээ буруу түлж, уугиулж байна. Мөн шахмал түлш хямд байгаа учир иргэдийн хэрэглээ ихэссэн. Иргэд цогшсон нүүрс дээрээ нэмж түлж байна. Тиймээс иргэд өөрсдөө хариуцлагатай байж, зөв түлэх хэрэгтэй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Шахмал түлшийг хэрэглээнд нь тааруулж, үнийг нь хямдруулснаас болж утаа ихэслээ гэх тайлбар өгсөн Д.Ихбаяр гэж хэн бэ.
Дашнямын Ихбаяр 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. Өдгөө Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагчаар ажиллаж байгаа. Өмнө нь 2008-2009 онд "Их засаг" олон улсын их сургуульд Гадаад харилцааны мэргэжилтэн, 2009-2013 онд "Их засаг" олон улсын их сургуулийн Лицей сургуулийн захирал, 2013-2014 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ГБХЗХХ-ийн дарга, 2014-2016 онд Баянгол дүүргийн ЗДТГ, ЖДҮДТ-ийн дарга, 2016-2018 онд Сонгинохайран дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн даргаар ажиллаж байжээ.
| “Шахмал түлш хямд байгаа учир утаа ихэссэн” хэмээн ярьсан Д.ИХБАЯР гэж ХЭН БЭ |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |