БОАЖЯ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар болон холбогдох байгууллагууд хамтран долоо хоног бүрийн даваа гарагт агаарын чанарын мэдээллийг тогтмол өгч байгаа. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар нэгдүгээр сарын 3-9-нийг хүртэлх агаарын чанарын мэдээлэл, сайжруулсан шахмал түлш борлуулах цэг, агаарын чанартай холбоотой нийслэлд хийж буй хяналт шалгалтын талаарх мэдээллийг өглөө. “Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа “Өнгөрсөн долоо хоногт нэгдүгээр сарын 6-нд манай баруун бүсийн үйлдвэрийн нэгдүгээр цехийн хатаах төхөөрөмжид гал гарсан. Галын нөхцөл, шалтгааныг тогтоохоор Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэс болон холбогдох байгууллагууд ажиллаж байна. Нэгдүгээр сарын 20-нд үйлдвэрийн хоёр шугамыг бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 21.353 тонн сайжруулсан түлшний нөөцтэй. Хоногт 3200-3600 тонн түлшийг борлуулалтын цэгээр дамжуулан хүргэж байгаа” гэв.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Сайжруулсан шахмал түлшний хоногийн үйлдвэрлэл борлуулалтаа гүйцэж байгаа. Мөн энэ долоо хоногоос эхлэн Цагаан сарын өдрүүдийг дуустал борлуулалтын явуулын цэг байгуулахаар төлөвлөж байна. Өндөрлөг, алслагдмал цэгүүд, түлш авахад хүндрэлтэй байршлуудад явуулын цэг ажиллана. Түүнчлэн 6098 зорилтот өрхөд өнөөдрөөс эхлэн долоо хоногийн зургаан шуудайгаар тооцож, сайжруулсан шахмал түлшийг олгож эхэллээ. Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 142-р тушаалаар Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийн хэрэгжүүлж буй 18 ажлын 15 нь хяналт шалгалт руу чиглэсэн. Тухайлбал, гэр хорооллын айлуудад түүхий нүүрсний хэрэглээ байгаа эсэх, галлагааны бус материал хэрэглээнд ямар байгаа талаар болон түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 20 аж ахуйн нэгжийн 182 зуухын шүүлтүүрт хяналт шалгалт хийж байна. 195 мянган айл стандартын болон стандартын бус таван төрлийн зуух хэрэглэдэг. Зуух болгонд хэмжилт, галлагааны дарааллыг гаргаж, иргэд, олон нийтэд танилцуулах ажлыг бид зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт стандартын зуух үйлдвэрлэдэг, импортолдог аж ахуйн нэгж, иргэдтэй уулзалт хийлээ. Жилд 15-20 мянган зуух борлогддог байсан бол цар тахлаас шалтгаалан 2021 онд зуух үйлдвэрлэн, импортолдог аж ахуйн нэгжүүдийн борлуулсан зуух нийлээд 2000 хүрэхгүй байна. Үүнээс үзэхэд стандарт зуухны худалдаа 10 дахин буюу эрс багасжээ” хэмээв.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат “Хүхэрлэг хийн агууламж 2021 онд долоо хоногийн дунджаар 164 байсан бол 2022 онд 149 болж багассан. Хамгийн их хүхэрлэг хийн агууламж илэрсэн Зурагт орчимд агаарын чанарын стандартаас 13.1 дахин их байна. Азотын давхар исэл 2021 оны долоо хоногийн дунджаар 48, 2022 онд 60 байна. PM 10 тоосонцор долоо хоногийн дунджаар 112 байсан бол 2022 онд 159 байна. Харин PM 2.5 тоосонцор 2021 оны долоо хоногийн дундаж агууламж 83 мкг байсан бол 2022 онд 130 мкг байна” хэмээн мэдээлэв. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн Д.Одонтунгалаг “Агаар бохирдуулах ихэнх бодис буюу хүхэр, азот, тоосонцор стандартаас давсан. Улаанбаатар хотод 188 мянган айл сайжруулсан түлш хэрэглэж байна. Мөн дулааны станц болон дэд төвүүдэд түүхий нүүрс шатааж байгаа. Түүнчлэн авто тээврийн хэрэгсэлд ашиглаж байгаа түлшний 88 хувь нь хүхэр өндөртэй байгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөө үзүүлж байна” гэдгийг онцолж байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Зорилтот өрхүүдэд сайжруулсан шахмал түлш олгож эхэллээ |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |