Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг болон нөөцийн асуудал өнөөдрийн байдлаар хэвийн явагдаж байна. Мөн сар шинийн баяр болон амралтын өдрүүдийн нөөц ч хэвийн байна. Өнөөдрийн байдлаар 21353 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Энэ долоо хоногоос эхлэн сар шинийн өдрүүдийг дуустал өндөрлөг болон алслагдмал цэгт явуулын цэг нээхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос явуулж эхэлнэ.
Өнөөдрөөс эхлэн 6098 зорилтот өрхөд өнөөдрөөс эхлэн долоо хоногийн зургаан шуудай сайжруулсан шахмал түлшийг олгож эхэллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр нийт дөрвөн чиглэлийн шалгалт явагдсан. Ингэхдээ нэгдүгээрт, гэр хорооллын айл өрхийн түүхийн нүүрсний хэрэглээ байгаа эсэх, галлагааны бус материал айл, өрхүүдийн хэрэглээнд байгаа эсэх, түүний нүүрс түлэх зөвшөөрөлтэй 182 зуухны ажиллагаа ямар байгаа эсэх, уур үйлдвэрлэх 66 аж ахуйн нэгжийн 88 зуухны ажиллагаа ямар байгаа эсэхт шалгалтын ажиллагаа явуулсан.
Энэ долоо хоногоос эхлэн сар шинийн өдрүүдийг дуустал өндөрлөг болон алслагдмал цэгт явуулын цэг нээхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос явуулж эхэлнэ.
Улаанбаатар хотын 195 мянган айл нийтдээ таван төрлийн зуур хэрэглэж байна. Ингэхдээ зуух бүрээс нэг зуухад бид мөн дахин хэмжилт хийж, галлагааны дарааллыг гарган ажиллаж байна. Учир нь гэр хорооллын айл, өрхийн утаа ихсэх шалтгаан нь зуух руу чиглэж байна уу гэсэн асуулт олон талд байна. Нөгөө талаар иргэд мэдээлдэг болж байгаа нь их давуу талтай. Арванхоёрдугаар сарын 28-наас хойш 38 дуудлага ирснээс гурван зөрчил илэрсэн. Бусад хүмүүс сайжруулсан шахмал түлшээ түлэхдээ уугуулсан байна, хар утаа хаясан байна, зуухны битүүжгүй учир бохирдол бий болсон зэрэг дүгнэлт гарч ирж байна. Энэ ташрамд дурдахад, нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газар Жайко олон улсын байгууллагатай хамтарч төсөл хэрэгжүүлдэг.
Энэ хүрээнд автотээврийн хэрэгслийг хөдөлгөөн дунд нь бохирдлыг хэмжиж дүгнэлтийг гаргах, хоруу чанарыг тодорхойлох төсөл юм. Мөн айл, өрхүүд энэ ижл мод худалдаж авах нь багассан гэсэн мэдээлэл иргэд болон модны худалдаачдаас мэдээлж байна. Өөрөөр хэлбэл шахмал түлшний үнээс модны үнэ хэд дахин өндөр байгаа учир айлууд галаа унтраахгүйгээр дээрээс нь шахмал түлш хийгээд ноцолт биш уугалт их явагдаж байна гэдгийг иргэд ярьж байна. Ерөөс жил ирэх тусам сайжруулсан шахмал түлшний хэрэглээ нэмэгдээд байна. Анх 2019-2020 онд 300 мянган тонныг хэрэглэж байсан бол одоо 700 мянган тонн болсон" гэв.
| Б.Пүрэвсүрэн: Ирэх долоо хоногоос сайжруулсан шахмал түлшний явуулын цэг ажиллана |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |