Монгол Улсын заан Д.Анарын хүндэтгэлийн барилдаанд Монгол Улсын харцага Н.Золбоо түрүүлжээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир, техник-спортын хороо, “Степ голд” ХХК-ийн бөх, Монгол Улсын заан Доржийн Анарын хүндэтгэлийн барилдаан болж, Монгол Улсын харцага Н.Золбоо түрүүлсэн байна. Харин улсын заан Б.Батмөнх үзүүрлэж, их шөвөгт улсын харцага О.Хангай, улсын начин Б.Чимэдвандан нар шалгарчээ. Ингэхдээ түрүүлсэн бөх тав, үзүүрлэсэн нь гурав, их шөвөгт шалгарсныг тус бүр нэг сая төгрөгөөр шагнасан байна.
| Улсын заан Д.Анарын хүндэтгэлийн барилдаанд улсын харцага Н.Золбоо түрүүлжээ |
|