Талархал, бахархал, хүндэтгэлээ захидлаар илэрхийлэх, бие биедаа урам хайрлах, эрч хүч бэлэглэх, эерэг хандлага түгээж, сэтгэл зүйн дархлаагаа дэмжих зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны офицерийн 304 дүгээр дамжаанаас Ахлагчийн сургуулийн бие бүрэлдэхүүний дунд “Талархлын шуудан” аяныг зохион байгууллаа. Талархлын шууданг тус сургуулийн давхар бүрт долоо хоногийн хугацаанд байршуулж, хайрцагт ирсэн захидлыг хаягласан эздэд нь хүлээлгэн өгсөн байна.
Талархлын шууданд 200 гаруй захидал ирснээс хамгийн олон захидлыг Ахлагчийн сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тэнхимийн багш, ахмад М.Батмөнх хүлээн авч “Талархал дүүрэн багш”-аар шалгарчээ. Ахлагчийн сургуулийн үйлчлэгч С.Долгормаа сонсогч, суралцагчдаас хамгийн олон талархлын захидлыг хүлээн авч “Талархал дүүрэн ажилтан”-аар тодорсон байна. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны “Харуул хамгаалалтын албаны ажилтан” дамжааны сонсогч Б.Отгонжаргал хамгийн олон талархлын захидал бичиж, мөн хүлээн авч “Талархал дүүрэн сонсогч”-оор шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулжээ.
Шавь нар болон хамт олондоо харилцаа, хандлагаараа үлгэрлэж, талархал, хүндэтгэлийг нь хүлээсэн эрхэм багш, ажилтан, сонсогч нартаа баяр хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсье. Бусдаас авч, бусдад өгч болох юугаар ч хэмжээлшгүй үнэ цэнтэй бэлэг бол талархал билээ.
| Ахлагчийн сургуулийн бие бүрэлдэхүүний дунд “Талархлын шуудан” аяныг зохион байгууллаа |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |