Улсын Их Хурлын 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн саналаар баталсан билээ. Монгол Улс анх 2002 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан 2010 он хүртэл хэрэгжүүлж байв. Анхны хөтөлбөр нь тунхгийн шинж чанартай бөгөөд хэрэгжилт нь үр дүн муутай байсан гэж дүгнэдэг.
Монгол Улсад авлигын түвшинг бууруулах, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, нээлттэй, ил тод байдлыг хангах, хариуцлагыг дээшлүүлэх, шударга ёсны үнэлэмжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн гарч байгаа ч авлига нийгмийн түгээмэл асуудал хэвээр байгаа тул авлигатай тэмцэх үйл ажиллагааг бүх нийтийн үйл хэрэг болгон үндэсний хэмжээнд тэмцэх арга хэрэгслийг тодорхойлох бодлогын баримт бичиг шаардлагатай болсон. Тиймээс Авлигатай тэмцэх газраас боловсруулсан Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан боловч тодорхой бус шалтгааны улмаас буцааж, дараа нь мөн оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр дахин өргөн барьсан юм. Үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа 50 гаруй улсын авлигын эсрэг хууль тогтоомж болон 48 улс орны авлигын эсрэг стратеги, хөтөлбөрийг судалсны зэрэгцээ хөтөлбөрийн төслийг улс орон даяар хэлэлцүүлэн иргэд, олон нийт, судлаач, мэргэжлийн байгууллагын саналыг авч тусгасан байна.
Улсын Их Хурлаар хэлэлцэх явцад “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” хэмээн нэрлэхээр тогтсон бөгөөд 8 бүлэг, 11 зорилтыг тусгасан байна. Хөтөлбөр батлагдсанаар нийтийн алба, төрийн үйлчилгээ, төсөв санхүү, аудит, худалдан авах ажиллагаа, шүүх эрх мэдлийн байгууллага, хувийн хэвшил, иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгмийн бүхий л салбар хүрээн дэх авлигатай тэмцэх төрийн бодлогыг тодорхойлсон. Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, ёс зүйг сахих, худалдан авах ажиллагааны хяналт, хариуцлага, үр ашгийг дээшлүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагын идэвх санаачилга, оролцоог дэмжих, авлигын эсрэг боловсролын түвшинг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг тусгасан. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь 2016-2019, 2020-2023 он гэсэн хоёр үе шаттай хэрэгжиж байна. Авлигатай тэмцэх газар Хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүр тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, үр дүнг товхимол хэлбэрээр гарган Улсын Их Хуралд мэдээлдэг.
Эх сурвалж: АТГ
| Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр үе шаттай хэрэгжиж байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |