• Өнөөдөр 2025-05-06

Улсын хэмжээнд 8.4 сая толгой мал отроор өвөлжинө

2022-01-06,   310

  Улсын хэмжээнд нийт нутгаар өвөлжилт хэвийн байна. Цаг уурын эрсдэлийн тооцооллоор өвөлжилт говийн аймгуудад хүндэрч, бусад аймагт хэвийн байх төлөв гарчээ. Өнгөрсөн 11 болон арванхоёрдугаар сард цаг агаар тогтуун байсан нь өвөлжилтөд таатай байх нөхцөлийг бүрдүүлж байна. Улсын хэмжээнд өвс, тэжээл, хужир 92 хувь хангаад байгаа талаар салбарын яамнаас мэдээллээ.
 
   Аймаг, сумын аюулгүй байдлын нөөцийн бэлтгэл 62 хувьтай байна. Өвс тэжээлийг бүрэн бэлтгэж нөөцийг бүрдүүлсэн талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх хэлж байна. Өвс тэжээлийн үнэ зах зээлд харьцангуй боломжийн, эрэлт хэрэгцээ бага байна.  Мал тооллогын урьдчилсан дүнгээр, манай улсад энэ жил 67.7 сая толгой мал өвөлжиж хаваржина. Өмнөговь аймагт өвөлжилт хүндэрч, хавар цас багатай газруудад усан хангамжаар дутагдах төлөвтэй байна. Энэ өвөл, хавар 19 мянган малчин өрхийн 8.4 сая толгой мал отрын зургаан бүсэд өнжинө. Энэ жил 15 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөж буйг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Улсын хэмжээнд 8.4 сая толгой мал отроор өвөлжинө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188