Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрэл дохиотой уулзварын зорчих хэсгийн гуравдугаар эгнээнд байрлалтай түр зогсож байсан тээврийн хэрэгслийн дэргэд 25-35 орчим насны эрэгтэй шээж байгаа зураг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээний хэрэгслээр цацагдсан билээ. Цагдаагийн байгууллагаас дээрх зөрчил гаргасан иргэнийг олж тогтоон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зохих арга хэмжээг авчээ.
| Гудамжинд бие зассан эрэгтэйг Зөрчлийн хуулиар торгожээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |