• Өнөөдөр 2025-05-06

Баян-Өлгий аймагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

2022-01-06,   420

      Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумаас баруун зүгт 12 км зайнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 06-ны өдрийн 15:09:49 цагт 3.6 магнитудын газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй гэж мэдээллээ. 
 
  Ташрамд дурдахад, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хөндлөн булаг багийн Бухын-Ам гэдэг газарт өчигдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээлэл Одон Орон Геофизикийн хүрээлэнд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэдгийг мэдээлсэн юм.

Баян-Өлгий аймагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188