• Өнөөдөр 2025-05-06

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн барилгад гал гарсан түймрийг бүрэн унтраалаа

2022-01-06,   540

  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XX хороо “Таван толгой” ХХК-ийн баруун түгээх төвийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 06-ны 05:04 цагт ирсэн. Дуудлагын дагуу очиход үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн 1 дүгээр цех, савлагааны цех тус тус галд өртсөнийг 06:19 цагт тархалтыг зогсоож, гал түймрийг 10:28 цагт бүрэн унтраалаа.
 

  Гал түймэр унтраахад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, тус газрын гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн  дарга, хурандаа Б.Тэгшбаяр нар удирдлага зохион байгуулалтаар ханган, Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид оролцлоо.

 
 Үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдэд гал түймрийг тархаан дэлгэрүүлээгүй бөгөөд үйлдвэрийн 10 шугамаас гурван шугам гал түймэрт өртсөн, долоон шугам хэвийн ажиллаж байна. Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор  Нийслэлийн Цагдаагийн газар, СХД-ийн Цагдаагийн газар, МШУТ-ийн гал түймрийн шинжээчийн бүрэлдэхүүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн барилгад гал гарсан түймрийг бүрэн унтраалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188